Samsung QE65QN700BU [38/44] Микрофоныг хэрхэн унтрааж асаах вэ

Samsung QE55QN95BAU [38/44] Микрофоныг хэрхэн унтрааж асаах вэ
Микрофоныг хэрхэн унтрааж, асаах вэ
УнтраалттайАсаалттай
Та ТВ-н доод буланд байрлах залгуурыг ашиглан микрофоныг
унтрааж, асаах боломжтой. Хэрэв микрофоныг унтраасан
бол микрофон ашиглах бүх дуу хоолой болон дууны функц
боломжгүй болно.
Загвараас хамааран микрофоны залгуурын байршил
болон хэлбэр өөр байж болзошгүй.
Микрофоны өгөгдлийг ашиглан хийх шалгалтын явцад
тухайн өгөгдлийг хадгалахгүй.
04 Эвдрэл гэмтлийг илрүүлэх,
засварлах
Эвдрэл гэмтлийг илрүүлэх
Нэмэлт мэдээллийг e-Manual доторх "Эвдрэл гэмтлийг
илрүүлэх" эсвэл "Түгээмэл асуулт" лавлана уу.
> Цэс > Тохиргоо > Дэмжлэг > e-Manual нээх > Эвдрэл
гэмтлийг илрүүлэх эсвэл Түгээмэл асуулт
Хэрэв асуудал шийдвэрлэх аль ч шийдэл боломжгүй байвал
"www.samsung.com"-д зочилж, Дэмжлэгийг товших эсвэл
Samsung-н үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
Энэхүү TFT LED самбар нь үйлдвэрлэлийн сайжруулсан
технологийг шаарддаг дэд пикселээс бүтдэг. Гэсэн хэдий
ч дэлгэц дээр цөөн гэгээлэг эсвэл бараан пиксел байж
болзошгүй. Энэхүү пиксел нь бүтээгдэхүүний үзүүлэлтэд
ямар ч нөлөө үзүүлэхгүй.
ТВ-гээ тохиромжтой нөхцөлд байлгахыг хүсвэл сүүлийн
үеийн програм хангамжийн дэвшүүлэлт хийнэ үү. ТВ-н
цэсний (
> Цэс > Тохиргоо > Дэмжлэг > Програм
хангамжийн шинэчлэл > Одоо шинэчлэх эсвэл Автомат
шинэчлэл) Одоо шинэчлэх эсвэл Автомат шинэчлэл
үйлдлийг ашиглана уу.
ТВ асахгүй.
One Connect хайрцгийн цахилгааны кабелыг One Connect
хайрцаг болон хананы залгуурт найдвартай залгасан
эсэхээ шалгана уу.
Хананы залгуур ажиллаж байгаа эсэхийг шалгаж, ТВ-ийн
доод буланд байрлах зурагтын удирдлагын мэдрэгч нь
улаан болж гэрэлтэж байгаа эсэхийг шалгана уу.
Асуудал алсын удирдлагаас үүдэлтэй биш гэдгийг
шалгахын тулд Зурагтын доод хэсэг дэх ТВ-ийн
удирдлагыг товчийг дарж үзнэ үү. ТВ асаж байвал
"Удирдлага ажиллахгүй байх" гэсэн хэсгээс лавлана уу.
Удирдлага ажиллахгүй.
Таныг удирдлагын товчлуурыг дарах үед ТВ-н доор
байрлах удирдлагын хяналтын мэдрэгч анивчиж буй
эсэхийг шалгана уу.
Удирдлагын батарейн цэнэг дууссан үед USB цэнэглэх
портыг (C төрлийн) ашиглан батарейг цэнэглэх эсвэл
нарны гэрлээр цэнэглэхийн тулд удирдлагыг доош
эргүүлнэ үү.
Удирдлагыг ТВ-нээс 1.5-1.8 метрийн зайтай барихыг
оролдоно уу.
Хэрэв таны ТВ Samsung ухаалаг алсын удирдлага
(Bluetooth Удирдлага)-тай хамт ирсэн бол удирдлагыг ТВ-
тэй хослуулсан эсэхээ шалгана уу. Samsung ухаалаг алсын
удирдлага-г хослуулахын тулд
ба товчлууруудыг
хамтад нь 3 секунд дарна уу.
Эко мэдрэгч болон дэлгэцийн гэрэлтүүлэг
Эко мэдрэгч нь ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар тохируулдаг.
Энэ онцлог нь цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд таны
өрөөний гэрлийг хэмжиж ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар
оновчтой тохируулдаг. Хэрэв та үүнийг унтраахыг хүсвэл
> Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий ба нууцлал >
Цахилгаан эрчим хүчний хэмнэлт > Цайралтыг оновчлохуу
очно уу.
Эко мэдрэгч нь Зурагтын доод хэсэгт байрладаг.
Мэдрэгчийг ямар нэг объектоор таглаж болохгүй. Энэ нь
зургийн гэрэлтүүлгийг бууруулна.
Монгол - 6

Содержание

Скачать