LG Stylus 3 (M400DY) — үндсэн дэлгэцийн тохиргоо ба дэлгэцийн түгжээний функцууд [456/671]

Превью страниц Страница 456 / 671
LG Stylus 3 (M400DY) [456/671] Үндсэн дэлгэцийн тохиргоонууд
Үндсэн функцүүд
48
Үндсэн дэлгэцийн тохиргоонууд
Та Үндсэн дэлгэцийн тохиргоонд хувийн тохиргоо хийх боломжтой.
1
Тохиргоо Дэлгэц Үндсэн дэлгэц-ийг товш.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Гэр сонгох: Үндсэн дэлгэцийн горимыг сонгоно.
Ханын зураг: Үндсэн дэлгэцийн дэвсгэр ханын зургийг
өөрчилнө.
Дэлгэц гүйлгэх эфект: Үндсэн дэлгэцийн канвас шилжихэд
хэрэглэх эффектийг сонгоно.
Хэрэглүүрүүдийг -р эрэмбэлэх: Аппуудыг Үндсэн дэлгэц
дээр хэрхэн эрэмбэлэхийг тохируулна.
Торон шугам: Үндсэн дэлгэцийн аппын зохион байгуулалтын
горимыг өөрчилнө.
Аппуудыг нуух: Үндсэн дэлгэцээс нуухыг хүссэн аппуудаа
сонгоно.
Дэлгэцийн түгжээ
Дэлгэцийн түгжээний тойм
Хэрвээ та тэжээлийн/түгжих товчлуурыг дарвал таны гар утасны
дэлгэц унтарч, түгжигдэнэ. Гар утсыг тодорхой хугацаагаар
ажиллуулахгүй байх үед мөн ингэнэ.
Хэрвээ та дэлгэцийн түгжээг тохируулаагүй үед тэжээлийн/түгжих
товчлуурыг дарвал Үндсэн дэлгэц тэр даруй гарч ирнэ.
Аюулгүй байдлыг хангаж, таны төхөөрөмжид хүсээгүй хандалт
хийхээс сэргийлэхийн тулд дэлгэцийн түгжээг тохируул.
Дэлгэцийн түгжээ нь гар утасны дэлгэц дээрх шаардлагагүй
мэдрэгчтэй оролтоос сэргийлж, зайн цэнэгийн зарцуулалтыг
багасгана. Гар утсыг хэрэглээгүй байхдаа дэлгэцийн түгжээг
идэвхжүүлэхийг зөвлөж байна.

Содержание

1752

Энэхүү гарын авлагаар үндсэн дэлгэцийн тохиргоо, аппуудыг хэрхэн зохион байгуулах, дэлгэцийн түгжээг тохируулах талаар мэдэж аваарай.