LG H930DS V30+ [610/896] Дэлгэцийн түгжээ

LG H930DS V30+ [610/896] Дэлгэцийн түгжээ
Үндсэн функцүүд 71
Айконы хэлбэрүүд: Та дүрснүүдийг дөрвөлжин эсвэл дугуй
булантай байлгах эсэхээ сонгоно.
Аппликэйшныг эрэмбэлэх: Аппуудыг Үндсэн дэлгэц дээр хэрхэн
эрэмбэлэхийг тохируулна.
Торон шугам: Үндсэн дэлгэцийн аппын зохион байгуулалтын
горимыг өөрчилнө.
Аппуудыг нуух: Үндсэн дэлгэцээс нуухыг хүссэн аппуудаа
сонгоно.
Эхлэх дэлгэцийг дахин дахин ашиглаж болно: Үндсэн
дэлгэцийг тасралтгүй гүйлгэж үзэх боломжтой болгоно (сүүлийн
дэлгэцийн дараа эхний дэлгэц рүү эргэж очно).
Smart Bulletin: Үндсэн дэлгэцийг ашиглан хэрэгцээнийхээ дагуу
хувийн тохиргоо хийсэн мэдээллийг үзнэ.
Хайлт: Үндсэн дэлгэц дээр доош шударч хайна.
Дэлгэцийн түгжээ
Дэлгэцийн түгжээний тойм
Хэрвээ та тэжээлийн/түгжих товчлуурыг дарвал таны төхөөрөмжийн
дэлгэц унтарч, түгжигдэнэ. Төхөөрөмжийг тодорхой хугацаагаар
ажиллуулахгүй байх үед мөн ингэнэ.
Хэрвээ та дэлгэцийн түгжээг тохируулаагүй үед тэжээлийн/түгжих
товчлуурыг дарвал Үндсэн дэлгэц тэр даруй гарч ирнэ.
Аюулгүй байдлыг хангаж, таны төхөөрөмжид хүсээгүй хандалт хийхээс
сэргийлэхийн тулд дэлгэцийн түгжээг тохируул.
Дэлгэцийн түгжээ нь төхөөрөмжийн дэлгэц дээр шаардлагагүй
хүрч мэдээлэл дамжихаас сэргийлэн, цэнэг ашиглалтыг
бууруулна. Төхөөрөмжийг хэрэглээгүй байхдаа дэлгэцийн түгжээг
идэвхжүүлэхийг зөвлөж байна.

Содержание

Похожие устройства

Скачать