Toshiba GR-RB449WE-PMJ(06) Руководство по эксплуатации онлайн [143/167] 786899

Toshiba GR-RB449WE-PMJ(06) Руководство по эксплуатации онлайн [143/167] 786899
2
Цахилгаан хэрэгслийг цэвэрлэхдээ эсвэл удаан хугацаагаар
ашиглахгүй орхих үед цахилгаан тэжээлийн залгуурыг розеткаас
салгана уу.
Уртасгагч эсвэл газардуулгагүй (хоёр шүдтэй) адаптер бүү ашигла.
АНХААРУУЛГА: Цахилгаан хэрэгслийн хаалт дотор эсвэл угсралт
дотор агааржуулалтын нүхийг онгорхой, саадгүй байлгана уу.
АНХААРУУЛГА: Гэсгээх үйл явцыг хурдасгах зорилгоор механик
төхөөрөмж эсвэл үйлдвэрлэгчийн зөвлөснөөс өөр хэрэгслийг бүү
ашигла.
АНХААРУУЛГА: Хөргөлтийн хэлхээг гэмтээж болохгүй.
АНХААРУУЛГА: Үйлдвэрлэгчийн зөвлөсөн төрлөөс бусад тохиолдолд
цахилгаан хэрэгслийн хүнсний хадгалах тасалгааны дотор өөр
цахилгаан хэрэгслийг бүү ашигла.
АНХААРУУЛГА: Хөргөгч шингэн нь шатамхай циклопентан тусгаарлах
материал болон хөргөлтийн хий агуулдаг тул өөрийн орон нутгийн хог
хаягдлын дүрэм журмын дагуу хаяна уу.
АНХААРУУЛГА: Цахилгаан хэрэгслийг байрлуулахдаа тэжээлийн утас
тасарч гэмтсэн эсэхийг шалгаарай.
АНХААРУУЛГА: Цахилгаан хэрэгслийн арын хэсэгт олон зөөврийн
залгуур эсвэл зөөврийн тэжээлийн хангамжийг бүү байрлуул.
АНХААРУУЛГА: Зөвхөн ундны ус хийж болно. Халуун ус, эсвэл ундны
уснаас өөр бусад жүүс зэрэг шингэн бүү хийгээрэй.
АЮУЛТАЙ: Хүүхэд хавчигдах эрсдэлтэй. Хуучин хөргөгч эсвэл
хөлдөөгчөө хаяхаасаа өмнө:
-
Хаалга болон хаалганы жийргүүдийг салгаж авна уу.
-
Хүүхэд дотор нь амархан авирж орохоос сэргийлэхийн тулд
тавиуруудыг байрлуул.
Дагалдах хэрэгслийг суурилуулахаас өмнө хөргөгчийг цахилгаан
хангамжийн эх үүсвэрээс салгах шаардлагатай.

Содержание

Похожие устройства

Скачать