Toshiba GR-RB449WE-PMJ(06) [142/167] Аюулгүй байдлын анхааруулга

Toshiba GR-RB449WE-PMJ(06) [142/167] Аюулгүй байдлын анхааруулга
1
1.
Аюулгүй байдлын анхааруулга
СУУРИЛУУЛАХААС ӨМНӨ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ
ЗААВРЫГ УНШИАРАЙ
Хэрэглэгч болон бусад хүмүүст гэмтэл учруулах, эд хөрөнгөд хохирол
учруулахаас сэргийлэх үүднээс дараах зааврыг дагаж мөрдөх
шаардлагатай. Энэхүү зааврыг дагаагүйгээс болж буруу ажиллуулсан
тохиолдолд хохирол учруулж болзошгүй юм.
1.1 Анхааруулга
Анхааруулга: гал түймрийн эрсдэлтэй / шатамхай материал
АНХААРУУЛГА: Гал түймрийн гамшиг, дэлбэрэлтийн эрсдэлтэй
Цахилгаан хэрэгслийн хөргөгч шингэн нь шатамхай тул суурилуулах,
тээвэрлэхдээ хөргөлтийн хоолойнуудыг гэмтээлгүй анхаарал
болгоомжтой ажиллана уу. Хий алдагдсан тохиолдолд өөрийн орон
нутаг дахь албан ёсны борлуулагч эсвэл засварын газарт хандах ба
дараах арга хэмжээнүүдийг заавал авна:
1. Сайн агааржуулалтыг хангахын тулд цонх нээх.
2. Ойр орчимд гал гаргахгүй, өөр цахилгаан хэрэгслийг ашиглахгүй
байх.
Энэхүү цахилгаан хэрэгсэл гэр ахуйн нөхцөлд эсвэл дэлгүүр, албан
офис болон бусад ажлын орчны ажиллагсдын гал тогооны
өрөөнүүдэд; фермерийн гэрт, зочид буудлын үйлчлүүлэгчдийн
хэрэглээнд эсвэл бусад орон сууцны төрлийн орчинд; жижиг зочид
буудал, гуанзны орчинд; нийтийн хоолны үйлчилгээ болон үүнтэй
төстэй худалдааны бус хэрэглээнд ашиглагдах зориулалттай.
Цахилгаан хэрэгслээр хүүхэд тоглохгүй байхыг хянах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Гал түймрийн аюул, цахилгаан цочрох эрсдэл
Цахилгаан утас гэмтсэн үед солих шаардлагатай. Солихын тулд
дистрибьютер эсвэл орон нутгийн үйлчилгээний агенттай холбоо
барина уу.
АНХААРУУЛГА

Содержание

Похожие устройства

Скачать