Toshiba GR-RB449WE-PMJ(06) [149/167] Эрчим хүчний анхааруулга

Toshiba GR-RB449WE-PMJ(06) [149/167] Эрчим хүчний анхааруулга
8
1.6 Эрчим хүчний анхааруулга
Хөргөгчийг хэрэглэх орчны температурын заалтын доод заалтаас доош
температурт удаан хугацаагаар байлгавал хөргөгчийн температур
хадгалалт алдагдаж (доторх зүйлсийн температур нэмэгдэх, хөлдөөх
хэсгийн температур хэт нэмэгдэх) болзошгүй.
Хийжүүлсэн ус, ундааг хөлдөөх хэсэг болон бага хэмийн тасалгаануудад
хадгалж болохгүй ба хэт хүйтнээр хэрэглэж болохгүй.
Хүнс хөлдөөгч болон хөлдөөсөн хүнс хадгалах тасалгаануудад хадгалдаг
бүх төрлийн хүнс, ялангуяа түргэн болдог хөлдөөсөн хүнсийг хадгалахдаа
хүнс үйлдвэрлэгчээс заасан хадгалах хугацааг бүү хэтрүүлээрэй.
Хөргөгчний мөс, цанг гэсгээх тохиолдолд хөлдөөсөн хүнсний температурыг
заалтаас нэмэгдүүлэхгүй байхын тулд хөлдөөсөн хүнсийг хэд хэдэн давхар
сонингоор ороох зэргээр сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Хөргөгчний мөс, цанг энгийн аргаар гэсгээх эсвэл засвар үйлчилгээ хийх,
цэвэрлэх үед хөлдөөсөн хүнсний температур нэмэгдвэл хадгалах хугацаа
нь богиносно.
1.7 Хаях талаарх анхааруулга
Хөргөгч дотор ашигладаг хөргөгч бодис ба циклопентан
хөөсөрхөг материал нь шатамхай юм. Тиймээс хөргөгчийг хог
хаягдалд хаях бол түүнийг галын эх үүсвэрээс хол байлгаж,
байгаль орчинд ямар нэг хохирол эсвэл бусад аливаа хор
хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс зохих
байдлаар мэргэшсэн тусгай хог хаягдалын компаниар
шаталтын бус аргаар хаях шаардлагатай.
Хөргөгчийг хаяхдаа хүүхэд орж түгжигдэхээс сэргийлэн
хаалга, жийргийг нь салгаад, тавиуруудыг нь зөв байрлалд нь
тавиарай.

Содержание

Похожие устройства

Скачать