Toshiba GR-RB449WE-PMJ(06) Руководство по эксплуатации онлайн [159/167] 786899

Toshiba GR-RB449WE-PMJ(06) Руководство по эксплуатации онлайн [159/167] 786899
18
Түгжигдэх/түгжээ тайлах
Түгжээгүй төлөвт байгаа үед "TEMP SELECT"-ийг 3 секундын турш дарж
түгжээтэй төлөвт шилжинэ.
Түгжээ тайлах тэмдэг унтарч түгжигдсэнийг илэрхийлэх дүнгэнэх чимээ гарна.
Түгжээгүй төлөвт байгаа үед "TEMP SELECT"-ийг 3 секундын турш дарж
түгжээгүй төлөвт шилжинэ.
Түгжээ тайлах тэмдэг гэрэлтэж, хөх гэрлийн багана төв тэнхлэгээс хоёр тал руу
гэрэлтэж түгжээ тайлагдсаныг илтгэх дохио сонсогдоно.
30 секунд үйлдэл хийгээгүй тохиолдолд автоматаар түгжээтэй төлөвт шилжиж
түгжигдсэнийг илтгэх дүнгэнэх чимээ сонсогдоно.
Дохионы чимээнээс гадна түгжээтэй төлөвт дохиог унтраах үйлдлийг хийж болох
ба бусад үйлдлийг заавал түгжээгүй төлөвт гүйцэтгэнэ.
Түгжээтэй төлөвт үйлдэл хийсэн тохиолдолд алдааны дохио дуугарна.
Гэрлийн багана хөх өнгөөр анивчиж алдаа гарсныг илтгэнэ.
Температурын тохиргоо
Хөргөгч камерын температурын тохиргоо
"TEMP SELECT"-ийг дарж хөргөх температурын бүсийг сонгоод, дараа нь "+"
болон "-" товчийг дарж хөргөх хэсгийн температурыг тохируулна. "-" товчлуурыг
дарах бүрд температур 1 °C-ээр багасах ба температур 2 °C-д хүрэхэд "-"
товчийг дахин дарахад хөргөх хэсгийн температур 8 °C рүү шилждэг; "+" товчийг
нэг дарахад температур 1 °C-ээр ихсэх ба ингэж "+" товчийг дарсаар 8 °C хүрээд
товчийг дахин дарахад температур 2 °C руу шилжинэ.
Хөргөх хэсгийн температур 2~8 °C байдаг;
Тохиргоо түгжигдсэний дараа идэвхжинэ.
Завсрын хэсгийн тохиргоо
“TEMP SELECT”-ийг дарж завсрын хэсгийн температурын бүсийг сонгоод, дараа
нь “+” “-” товчийг дарж завсрын хэсгийн температурыг тохируулна.
“+” товчлуурыг дарах бүрт нэгээр нэмэгдэнэ; “-” товчлуурыг дарах бүрт нэгээр
хасагдана; дараах байдлаар мөчлөг явагдана:
VEG.-FRUITS -> ZERO FRESH -> FISH - MEAT -> VEG.-FRUITS.
Түгжсэний дараа тохиргоо идэвхжинэ.
Хөлдөөгч камерын температурын тохиргоо
"TEMP SELECT"-ийг дарж хөлдөөх хэсгийг сонгоод, дараа нь “+” “-
товчлууруудыг дарж хөлдөөх хэсгийн температурыг тохируулна.
"-" товчлуурыг дарах бүрд температур 1 °C-ээр буурна.
Температур - 24 °C хүрэхэд "+" товчийг дахин нэг дарахад хөлдөөх хэсгийн
температур - 16 °C рүү шилждэг; "+" товчийг дарах бүрд температур 1 °Cэр
ихсээд, температур - 16 °C хүрэхэд “+” товчийг дахин нэг дарахад хөлдөөх
хэсгийн температур - 24°C болдог.
Хөлдөөх хэсгийн температур - 16~-24 °C-ын хооронд байдаг ба тохиргоо
түгжигдсэний дараа идэвхждэг.

Содержание

Похожие устройства

Скачать