LG OLED55G3RLA [41/60] Антенн кабель

LG OLED55G3RLA [41/60] Антенн кабель
5
Хананд тогтоох
Зурагтын ард ханын тогтоогчийг суулгаад маш
болгоомжтойгоор хананд шалтай перпендикулиараар
суулгана. Хэрэв зурагтыг өөр барилгын материал бүхий зүйл
дээр тогтоох гэж байгаа бол мэргэжлийн хүнд хандана уу.
Та зурагтыг хананд суурилулахаар бол LG танд мэргэжлийн
хүнд хандахыг зөвлөж байна. Бид таныг LG -н ханын суурь
ашиглахыг санал болгож байна. “LG”-гийн хананд тогтоогчийг
холбосон кабельтай хамт хөдөлгөхөд хялбар байдаг. Хэрэв
та LG -н ханын суурийг ашиглаагүй бол, төхөөрөмжийг
ханатай бат холбож бусад холбогдох төхөөрмжүүд холбогдох
зай гаргахаар суурь ашиглана уу. Хананд тогтоогчийг
суурилуулахын өмнө бүх кабелийг холбохыг зөвлөж байна.
Зурагтыг хананд суурилуулахын өмнө суурийг, ТВ-д
суурилуулах үйлдлийн эсрэг гүйцэтгэн салгаж ав.
Эрэг шураг болон хананд тогтоогчийн талаар дэлгэрэнгүй
мэдээллийг Тусдаа худалдан авалт хэсгээс үзнэ үү.
Хэрэв та бүтээгдэхүүнийг хананд суурилуулах гэж
байгаа бол, VESA стандар суурийг (нэмэлт эд анги)
бүтээгдэхүүний ард суурилуул. Та хананд суурилуулах
хашилтыг (нэмэлт эд анги) ашиглахаар суулгасан бол,
түүнийг унагахгүй байхаар тохируул.
ТВ-г хананд тогтоохдоо, ТВ-ийн ар талд цахилгааны болон
дохионы кабелийг өлгөхгүйгээр ТВ-г суурилуулж буй эсэхээ
нягтал.
Хэрэв хананд тос эсвэл тосны толбо байгаа бол
энэхүү бүтээгдэхүүнийг суурилуулж болохгүй. Энэ нь
бүтээгдэхүүнийг гэмтээх эсвэл унагаах боломжтой.
Хананд өлгөхдөө нэмэлт кабель тогтоогч ашиглана уу.
(Зөвхөн OLED48/83C3*)
Антенн/Кабель
Зурагтыг ханын антенд RF кабель ашиглан холбо (75 Ω).
Хоёроос олон зурагт ашиглахын тулд сигнал хуваагч
ашигла.
Хэрэв дүрсний чанар муу байвал, дүрсний чанарыг
сайжруулахын тулд сигнал өсгөгч ашиглана уу.
Хэрэв антенд холбоотой байхдаа дүрсний чанар муу
байвал, антеныг зөв байрлалд оруулахын тулд хөдөлгө.
Антен болон кабель хувиргагч нийлүүлэгдээгүй.
Ultra HD өргөн нэвтрүүлгийн дэмждэггүй байршлын
хувьд энэ ТВ Ultra HD өргөн нэвтрүүлэг шууд хүлээн авах
боломжгүй.
AV тагийг гоо зүйн зорилгоор ашигла. Хэт олон кабел
холбох нь өргөхөд асуудал үүсгэж болзошгүй. Ийм
тохиолдолд ашиглахаас өмнө AV тагийг авна уу. (Загвараас
хамаарна)
Сансрын тавган антенн
Зурагт сансрын антеныг хиймэл дагуулын долгион баригч
руу хиймэл дагуулын RF кабелиар (75 Ω) холбо. (Загвараас
хамаарна)

Содержание

Скачать