LG Q6+ M700AN [517/687] Bluetooth

LG Q6+ M700AN [517/687] Bluetooth
Тохиргоо 105
Bluetooth
Та Bluetooth-ийг дэмждэг ойр хавийн төхөөрөмжтэй дата солилцохын
тулд төхөөрөмжөө тэдгээр төхөөрөмжтэй холбож болно. Төхөөрөмжөө
Bluetooth чихэвч, товчлуурт гартай холбо. Ингэснээр төхөөрөмжөө
удирдахад хялбар болно.
Өөр төхөөрөмжтэй хослуулах
1
Тохиргооны дэлгэц дээр Сүлжээ Bluetooth-ийг товш.
2
Идэвхжүүлэхийн тулд -г товш.
Боломжтой төхөөрөмжүүд автоматаар гарч ирнэ.
Төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэхийн тулд ХАЙЛТ-г товш.
Зөвхөн харагдахаар тохируулсан төхөөрөмжүүд жагсаалтад
харагдана.
3
Жагсаалтаас төхөөрөмж сонго.
4
Баталгаажуулалтыг гүйцэтгэхийн тулд дэлгэц дээрх зааврыг дага.
Урьд өмнө хандсан төхөөрөмжүүдийн хувьд энэ алхмыг алгасна.
Bluetooth-ээр өгөгдөл илгээх
1
Файл сонго.
Та мультмедиа файл эсвэл харилцагч илгээж болно.
2
Bluetooth-ийг товш.
3
Файлыг хүлээн авагч төхөөрөмжийг сонго.
Хүлээн авагч төхөөрөмж үүнийг зөвшөөрөнгүүт файл илгээгдэнэ.
Файл хуваалцах ажиллагаа файлаас хамааран өөр өөр байж
болно.

Содержание

Скачать