Indesit ETP 20 [41/48] Blank page

Indesit ETP 20 [41/48] Blank page
! Энэ гарын авлагыг хадгална уу. Хөргөгч зарах, тоног
төхөөрөмжийг шилжүүлэх эсвэл шинэ орон сууцанд нүүж
орох үед энэ гарын авлага цуг байх ёстой, ингэснээр шинэ
эзэн нь ажиллах зарчим, засвар үйлчилгээний дүрэмтэй
танилцах боломжтой болох юм.
! Энэхүү гарын авлагыг анхааралтай уншина уу: энэ нь таны
хөргөгч суурилуулах, аюулгүй ажиллуулах тухай чухал
мэдээлэл агуулна.
Хөргөгчийг байр, байшингийн дотор ашиглах
зориулалттай. Ямар ч тохиолдолд хөргөгч гадаа,
гараашинд бүү ашигла.
Энэхүү хөргөгч нь хөлдөөх тасалгаанд хөлдүү хүнсний
бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах, шинэхэн хүнсний
бүтээгдэхүүнийг хөргөх тасалгаанд хадгалах зориулалттай.
Мэдрэхүй эсвэл оюун санааны эсвэл бие махбодын
чадавх муутай хүний (хүүхэд багтана) хувьд амьдралын
туршлага эсвэл мэдлэггүй тохиолдолд аюулгүй байдлыг нь
хариуцсан хүний хараа хяналт дор биш эсвэл хөргөлтийн
төхөөрөмжийг ашиглах зааварчилгаа аваагүй бол уг
хөргөлтийн төхөөрөмжийг ашиглаж болохгүй. Хөргөгчтэй
тоглохоос сэргийлэхийн тулд хүүхдийг хараа хяналтад
байлгах ёстой.
Төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд цахилгаанд
цохиулахаас зайлсхийхийн тулд хөргөгчнойтон гараар хүрч
болохгүй.
Уртасгагч, хувиргах адаптер бүү ашигла! Энэ нь шатах
аюул үүсгэж болзошгүй. Үйлдвэрлэгч нь хувиргагч адаптер,
уртасгагч, мөн хөндлөн огтлол нь цахилгаан зарцуулалтад
тохирохгүй залгуурыг ашигласнаас болж гал гарсан
тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Залгуурын утсыг нь
татаж разеткаас салгаж болохгүй: энэ нь маш аюултай.
Хэрэв цахилгааны утас гэмтсэн бол үйлдвэрлэгч эсвэл
төлөөлөгчөөс нь авах боломжтой тусгай утас эсвэл иж
бүрдлээр нь солиулбал зохино. Кабель солих ажлыг зөвхөн
мэргэжлийн хүн хийх ёстой.
Хөргөгч дотор талын хөргөх гадаргууд хүрч болохгүй
Ялангуяа таны гар нойтон байвал. Хөлдөөгчөөс дөнгөж
саяхан гаргасан мөсийг амандаа хийж болохгүй,
ингэснээр амаа хэсэгчилсэн хөлдөөж болно.
Аливаа цэвэрлэгээ эсвэл засвар үйлчилгээг хийхээсээ
өмнө хөргөгчийг цахилгаан сүлжээнээс салгана уу.
Хэрэв хөргөгч хаалганы түгжээтэй хуучин хөргөгч/
хөлдөөгчийг солих зорилгоор худалдаж авсан бол тоглох
үеэрээ уг хөргөгч дотор түгжигдэх эрсдэлээс
хүүхдүүдийг хамгаалахын тулд хуучныгаа хаяхаас өмнө
ажиллахгүй болгох эсвэл тухайн түгжээг салгаж авна уу.
Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөргөгчийг
цахилгаан тэжээлээс салгаж, баталгааны баримт бичигт
(үйлчилгээний гэрчилгээ) хэвлэсэн утасны дугаараар
үйлчилгээний төв рүү залгана уу.
Хөргөгч бүтэц загварт өөрчлөлт оруулах болон
үйлдвэрлэгчээс баталгаат засвар хийх зөвшөөрөл
аваагүй хүмүүс хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
Хөргөгч эсвэл бусад цахилгаан хэрэгслийн ойролцоо
бензин эсвэл шатамхай бусад шингэн, хийг хадгалж,
ашиглаж болохгүй.
АНХААР! Хөргөлтийн төхөөрөмжийг суурилуулахдаа
залгуур нь хавчигдаагүй, гэмтээгүй эсэхийг шалгана уу.
АНХААР! Хөргөлтийн төхөөрөмжийн ард олон оролттой
зөөврийн разетк (уртасгагч) эсвэл эрчим хүчний зөөврийн эх
үүсвэрийн бүү байрлуул.
АНХААР! Хөргөгч арын ханыг
(конденсаторын сараалж) хийн плиткийг холбоход
ашигладаг уян хатан хийн металл хоолойд, мөн хий ба ус
хангамжийн металл хоолой, бусад цахилгаан хэрэгслийн
цахилгаан утсанд хүргэхийг хориглоно.
Төхөөрөмжид тэсрэх бодис, ялангуяа шатамхай дүүргэгч
бүхий аэрозолийн савыг бүү хадгал.
Илүүдэл жингээс болж гэмтэх эрсдэлтэй. Хөргөгчөө зөөж
суурилуулахын тулд хоёр эсвэл түүнээс олон хүн ашиглана
уу. Эдгээр зааварчилгааг дагаж мөрдөхөөс татгалзах нь
таны нурууг гэмтээж эсвэл бие махбодод гэмтэл учруулж
болзошгүй.
Хамгаалалтын бээлий хэрэглэнэ үү.
Удаан хугацаагаар цахилгаан тасарсан тохиолдолд
хүнсний бүтээгдэхүүн муудаж болзошгүй.
Хөргөлтийн төхөөрөмжтэй харьцах ашиглах явцад
(цэвэрлэгээ, суурилуулалт гэх мэт) хүүхэд гэмтэж
бэртэхээс зайлсхийхийн тулд хараа хяналт тавина уу.
Хөргөлтийн төхөөрөмжийг хүрээлэн буй орчны
температур нь техникийн өгөгдөлтэй хүснэгтэд заасан
хүрээлэн буй орчны ангилалд тохирсон өрөөнд суурилуулах
ёстой:
Хүрээлэн буй
орчны
анги
Хүрээлэн буй орчны
температур
SN +10°C-аас + 32°C хүртэл
N +16°C-аас + 32°C хүртэл
ST +16°C-аас + 38°C хүртэл
T +16°C-аас + 43°C хүртэл
Хөргөгч нь хлорофторткарбон (CFC) агуулдаггүй.
Хөргөх хэлхээнд R600a (HC) ашиглагддаг. (R600a)
изобутан агуулсан хөргөлтийн төхөөрөмжийн хувьд:
изобутан нь хүрээлэн буй орчинд хортой нөлөө
үзүүлдэггүй, гэхдээ шатамхай байгалийн хий юм. Үүнтэй
холбогдуулан хөргөх хэлхээний хоолойг гэмтээхээс
зайлсхийх шаардлагатай. Хоолой гэмтсэн тохиолдолд
хөргөх хэлхээнээс хөргөх бодисыг зайлуулах арга
хэмжээ авна уу.
Хөөсөн тусгаарлагчийн хөвсгөр бодисоор шатамхай
хий C-пентаныг ашигладаг.
Эвдэрч гэмтсэн шинж тэмдэг илэрсэн хөргөгчийг хэзээ ч бүү
асаа. Хэрэв та бүтээгдэхүүн бүрэн бүтэн, зөв ажиллаж буй
эсэх талаар эргэлзэж байвал эрх бүхий үйлчилгээний төвд
хандана уу.
АНХААР! Хөргөгчийн дотор цахилгаан хэрэгсэл бүү
ашигла.
АНХААР! Хөргөлтийн төхөөрөмжийн их
биед байрлуулсан эсвэл дотор нь суурилуулсан
агааржуулалтын нүхийг хааж халхалж болохгүй!
АНХААР! Хөргөх бодисын хэлхээг гэмтээхээс
сэргийлнэ үү.
АНХААР! Үйлдвэрлэгчээс санал болгосноос өөр
гэсгээх явцыг хурдасгах механик эсвэл бусвд хэрэгслийг
ашиглаж болохгүй.
Битүүмжлэл гэмтсэн тохиолдолд тэр даруй солих арга
хэмжээ авна уу.
Сав баглаа боодлын материалыг дахин боловсруулж
болох бөгөөд тэмдэгтээр тэмдэглэгдсэн байна
5-10 минутын дараа хөргөлтийн төхөөрөмжийг дахин
асаана уу (жишээлбэл, санамсаргүй унтраасан тохиолдолд).
Аюулгүй байдал бол сайн зуршил
MN
41

Содержание

Похожие устройства

Скачать