Indesit ETP 20 [43/48] Blank page

Indesit ETP 20 [43/48] Blank page
43
MN
Хүнсний бүтээгдэхүүн хадгалах хамгийн тохиромжтой
нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор доор дурдсан зөвлөмжийг
дагаж мөрдөнө үү:
- буруу хадгалсан тохиолдолд шив шинэхэн хүнсний
бүтээгдэхүүн ч хурдан мууддаг.
- бэлдсэн хүнсний бүтээгдэхүүнийг шинэхэн хүнсний
бүтээгдэхүүнээс богино хугацаанд хадгалж болно гэдгийг
санаарай.
Термостатын бариулын тохируулсан байрлалын дагуу
хөргөх камерын доторх температурыг автоматаар
тохируулна.
Хөргөгчийг цахилгаан сүлжээнд холбохдоо термостатын
бариулыг өөрт хэрэгтэй байрлалд тохируулна уу.
Бариулыг (ECO) дундах байрлалд нь тохируулахыг бид
зөвлөж байна.
Тусгай чиглүүлэгчийн ачаар өндрийг нь тохируулж болох
тохиромжтой тавиураар хөргөх камерыг тоноглосон тул
том уут, өндөр шил байрлуулах боломжийг олгоно. Шилэн
тавиурууд нь жин найдвартай даах зорилгоор бүтээгдсэн
бөгөөд туршилтад хамрагдсан. Аль нэг тавиур дээр
(савны дээрхээс бусад) нэг долоо хоногоос илүүгүй
хугацаанд 100 кг хүртэл жинтэй зүйл тавихыг зөвшөөрнө.
Чийг нэмэгдэхээс сэргийлэхийн тулд шингэн зүйлтэй
таглаагүй савыг хөргөгчид хийж болохгүй. Энэ нь хөргөх
тасалгааны температур нэмэгдэхэд хүргэнэ.
Full No Frost (FNF) хөргөх систем нь хөргөх камерын дээд
хэсэгт байрлах агааржуулалтын сараалжтайгаараа ялгардаг.
FNF систем нь чийгийг арилгаж, цанталт үүсэхээс сэргийлэх
хүйтэн агаарын солилцоог үүсгэнэ. Агааржуулалтын
сараалжийг халхлах, конденсат үүсэхээс сэргийлэх үүднээс
хүнсний бүтээгдэхүүн эсвэл савыг тасалгааны арын хананд
наалдуулж болохгүй.
Хөргөх камерыг шинэ бүтээгдэхүүн хадгалахад, харин
хөлдөөх камерыг хөлдүү хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах,
шинэ бүтээгдэхүүнийг хөлдөөх, мөн мөс хийхэд зөвхөн
ашиглана уу.
Хүнсний бүтээгдэхүүн Хөргөгч дэх байрлал
Шинэхэн загас, мах
Дээд тавиур дээр, хүйтэн агаараар үлээдэг хэсэгт
Шинэхэн бяслаг Хүнсний ногооны савны дээрх тавиур дээр
Бэлэн хүнсний бүтээгдэхүүн Дурын тавиур дээр
Хиам, талх, шоколад Дурын тавиур дээр
Жимс, хүнсний ногоо Хүнсний ногооны саванд
Өндөг Хаалганы тавиур дээр
Масло, маргарин Хаалганы тавиур дээр
Савтай бүтээгдэхүүн, ундаа, сүү Хаалганы тавиур дээр
Түүхий мах, загасыг хөргөгчид хадгалахдаа өөр хүнсний бүтээгдэхүүнд хүрэлцэхгүй байхаар, жүүсийг
нь доош дусахаас сэргийлж тохиромжтой саванд хийнэ үү.
Хөргөгчид хадгалах ёсгүй хүнсний бүтээгдэхүүн: сонгино, сонгино гогод ба саримс, гадил (харлаж
болно), цитрусын жимс, төмс, үндэстэй хүнсний ногоо (харанхуй, хуурай газар хадгалаарай).
Хөргөх болон хөлдөөх камерын дотор хананд уутгүй эсвэл савгүй хүнсний бүтээгдэхүүн хүргэж
болохгүй.
Хөргөх тасалгаа ашиглах

Содержание

Похожие устройства

Скачать