Indesit ETP 18 [42/48] Blank page

Indesit ETP 18 [42/48] Blank page
Хөргөгчийг найдвартай, үр ашигтай ажиллуулахын
тулд зөв суурилуулах шаардлагатай.
Агааржуулалт
Ашиглалтын явцад хөргөгчийн компрессор ба
конденсатор халдаг тул хангалттай агааржуулалтаар
хангах шаардлагатай. Хөргөгчийг ердийн чийгтэй,
агааржуулалт сайтай газар суурилуулах ёстой.
Хөргөгчийг их чийгтэй өрөөнд, жишээлбэл, ариун
цэврийн өрөө, хонгилд суурилуулахыг хориглоно.
Агаарын чөлөөтэй солилцоог үүсгэхийн тулд
хөргөлтийн төхөөрөмжийг суурилуулахдаа ар тал
болон хажуу талд хамгийн багадаа 5 см, дээд талд нь
10 см зай үлдээнэ үү. Хөргөлтийн төхөөрөмжийн арын
хэсэг дэх агаарын урсгалыг хааж халхалж болохгүй.
Дулааны эх үүсвэрийн ойролцоо байрлуулж
болохгүй
Хөргөгчийг нарны шууд тусгал тусахаар эсвэл
дулааны эх үүсвэрийн ойролцоо (плитк, зуух, камин
зуух) суурилуулахгүй байвал зохино.
Хөргөгч эсвэл бусад цахилгаан хэрэгслийн
ойролцоо бензин эсвэл шатамхай бусад шингэн, хийг
хадгалж, ашиглаж болохгүй.
АНХААР!
Хөргөлтийн төхөөрөмжийг суурилуулахдаа залгуур нь
хавчигдаагүй, гэмтээгүй эсэхийг шалгана уу.
АНХААР!
Хөргөлтийн төхөөрөмжийн ард олон оролттой
зөөврийн разетк (уртасгагч) эсвэл эрчим хүчний
зөөврийн эх үүсвэрийн бүү байрлуул.
Тэгшлэх
Хөргөгчийг зөв ажиллуулахын тулд түүнийг тэгш
гадаргуу дээр байрлуулах нь чухал. Хөргөгчийг
сонгосон газартаа суурилуулсны дараа хөргөгчийн урд
талын тохируулах хөлийг эргүүлж байрлалыг нь
тохируулна уу. Хөргөгчийн хазайлт нь 5°-аас хэтрэхгүй
байх ёстой.
Хөргөлтийн төхөөрөмжийг сонгосон газарт зөөн
шилжүүлж болохыг бататгахын тулд хаалганы хэмжээ
(өргөн ба өндөр), шатны зай зэргийг урьдчилан
хэмжинэ үү.
Хөргөх төхөөрөмжийн ажлын хэмжээ
Анхааруулга: Илүүдэл жингээс болж гэмтэх
эрсдэлтэй. Хөргөгчөө зөөж суурилуулахын тулд хоёр
эсвэл түүнээс олон хүн ашиглана уу. Эдгээр
зааварчилгааг дагаж мөрдөхөөс татгалзах нь таны
нурууг гэмтээж эсвэл бие махбодод гэмтэл учруулж
болзошгүй.
Цахилгааны сүлжээнд залгах
Цахилгаан гүйдэлд цохиулахаас хамгаалах хамгаалалтын
1-р ангиллын дагуу хөргөгчийг хийсэн бөгөөд
газардуулгын контакттай хоёр туйлтай разетк ашиглан
цахилгаан сүлжээнд холбогдоно.
Цахилгааны сүлжээнд залгахын өмнө дараахыг
шалгана уу:
- сүлжээний хүчдэл нь хөргөх камерын хаалганы
баруун талд байрлах хүснэгтэд заасан өгөгдөлтэй
тохирох буюу энэ нь ~ 220-240 В байна;
- цахилгааны разеткийн газардуулгын контакт нь
цахилгааны сүлжээний тэжээлийн кабелийн газардуулгын
утастай шууд холбогдсон (холболтын дамжуулах утас нь
10А-аас багагүй гүйдэлд тохирох ёстой);
- ижил төрлийн разетк ба залгуурын толгой; хэрэв
залгуурын толгой разеткид тохирохгүй байвал разеткийг
тэжээлийн залгуурын толгойд тохирох нэгээр соливол
зохино (ажлыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэх
ёстой).
Хөргөгчийг үргэлж разеткид залгах боломжтой байхаар
суурилуулах ёстой. Энэхүү гарын авлагад дурдсан
өндөр хүчин чадалтай гэр ахуйн цахилгаан хэрэгслийн
аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчиж тэжээлд
залгасан хөргөгч нь аюултай байж болзошгүй. Хоёр
дамжуулах утастай цахилгаан cүлжээнд шууд холбогдсон
хөргөгчийг дараах параметрийн утгатай хамгаалалтын
таслах төхөөрөмжтэй (УЗО) хамт ажиллуулдаг: нэрлэсэн
хүчдэлийн хүрээ 220-240В/50 Гц, ажиллах босго 30
мА-аас ихгүй, нэрлэсэн ажиллах цаг – 0.1 сек.
Цахилгааны сүлжээ нь 16А-ын гүйдэлд тооцсон
хамгаалалтын төхөөрөмжтэй байх ёстой. Хөргөлтийн
төхөөрөмжийг хэт гүйдлийн сул хамгаалалттай цахилгаан
сүлжээнд холбохыг хориглоно.
Суурилуулалтын заасан стандарт нормыг дагаж
мөрдөөгүйн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан
хохиролд үйлдвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
АНХААР!
Хөргөгчийг суурилуулсныхаа дараа цахилгаан
сүлжээнд залгахаасаа өмнө ойролцоогоор гурван цаг
хүлээнэ үү. Энэ нь тээвэрлэлтийн дараа хөргөх
бодисыг жигд хуваарилахад буюу хөргөгчийг хэвийн
ажиллуулахад зайлшгүй шаардлагатай юм.
Хөргөгчийг ажиллуулахын өмнө хөргөх ба хөлдөөх
тасалгааны дотор талыг хүнсний содын уусмалаар угаах
шаардлагатай.
Хөргөгчийг цахилгаан сүлжээнд холбосныхоо дараа
термостатын бариулыг дунд байрлалд оруулаад хэдэн
цаг хүлээснийхээ дараа та хөргөх ба хөлдөөх камерт
хүнсний бүтээгдэхүүн хийж болно.
Хөргөлтийн төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгүүдийг
хөдлөхөөс сэргийлэх хавтан нуруу ба наалдамхай
туузыг (скотч) САЛГАЖ/ХУУЛЖ АВНА УУ.
Хэрэв хөргөлтийн төхөөрөмжийг полимер
хамгаалалтын хальсаар бүрхсэн байвал эд ангиудын
будаг эсвэл полимер бүрхүүлийг гэмтээхгүйгээр
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, болгоомжтой
хуулж авна уу.
Суурилуулсныхаа дараа хаягдал уут, баглаа боодлын
материалыг (хуванцар, хөөсөнцөр хавтан гэх мэт) хүүхэд
хүрэхээргүй хадгалах ёстой.
42
MN
Суурилуулалт ба асаах

Содержание

Похожие устройства

Скачать