Indesit ETP 18 [45/48] Blank page

Indesit ETP 18 [45/48] Blank page
Засвар үйлчилгээ, арчилгаа
45
MN
Аливаа цэвэрлэгээ эсвэл засвар үйлчилгээг хийхээсээ
өмнө хөргөгчийг цахилгаан сүлжээнээс салгана уу.
Хөргөх болон хөлдөөх камерыг гэсгээх
Full No Frost хөргөх систем нь гэсгээх горимыг автоматаар
гүйцэтгэдэг.
Таймер нь халаагч элементийг үе үе асааж, ууршуулагчийн
"цасан цув"-ыг хайлуулна. Хайлсан ус нь сувгаар дамжин
компрессорын дээрх сав руу урсаж, тэнд ууршина.
Засвар үйлчилгээ ба арчилгаа.
Таны хөргөгч үнэргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан
материалаар хийгдсэн. Эдгээр шинж чанарыг хадгалахын тулд
хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүнийг үргэлж битүүмжлэл
сайтай саванд хадгална уу. Ингэснээр дараа нь арилгахад
хэцүү үнэр үүсэхээс сэргийлнэ.
Хөргөгчийн дотор болон гадна гадаргууг бүлээн усанд хүнсний
сод уусгасан уусмалд норгосон хөвөн эсвэл зөөлөн даавуугаар
цэвэрлэнэ үү (хүнсний сод нь бас сайн ариутгагч юм). Хүнсний
сод байхгүй бол гадаргуугийн идэвхт бодистой цэвэрлэгээний
бодис хэрэглээрэй.
Хэрэв тостой бүтээгдэхүүн (майонез, ургамлын тос, амьтны
гаралтай өөх тос гэх мэт) хөргөх камерын битүүмжлэл
эсвэл хуванцар дээр унавал гадаргуугийн идэвхт бодистой
цэвэрлэгээний бодисоор бохирдлыг нэн даруй арилгана уу.
Хоол хүнсийг бохирдохоос зайлсхийхийн тулд дараах зааврыг
дагаж мөрдөнө үү:
-Ажиллаж байгаа хөргөгчийн хаалгыг урт хугацаанд онгорхой
орхиж болохгүй, энэ нь төхөөрөмжийн тасалгааны температур
мэдэгдэхүйц нэмэгдэхэд хүргэнэ.
-Хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцэж болзошгүй гадаргуу ба
нээлттэй ус зайлуулах хэсгийг тогтмол цэвэрлэнэ үү.
Шилний шүршигч, өнгөлгөөний зуурмаг, шатамхай шингэн,
цэвэрлэгээний лав, өтгөрүүлсэн цэвэрлэгээний бодис,
цайруулагч эсвэл газрын тосонд суурилсан цэвэрлэгч гэх мэт
зүлгэх эсвэл үрж цэвэрлэх бодисыг хуванцар эд анги, дотор
болон гадна хаалганы битүүмжлэлийг цэвэрлэхэд хэрэглэж
болохгүй. Цаасан алчуур, үрж цэвэрлэх алчуур ба цэвэрлэх
бусад хатуулаг хэрэглэлийг хэрэглэж болохгүй.
Хөдөлгөөнт (сугардаг) бүх эд ангийг саван эсвэл цэвэрлэх
бодисын уусмал ашиглан усанд угааж болно. Тэдгээрийг мөн
аяга таваг угаагч машинд угааж болно. Хөдөлгөөнт (сугардаг)
бүх эд ангийг хөргөгчид буцааж хийхийн өмнө сайтар хатаах
шаардлагатайг санаарай.
Хөргөгчийн конденсатор дээр тоос хуримтлагдаж, хэвийн
ажилд саад болж болно. Тохирох толгойг ашиглан хөргөгчийн
арын хэсэгт болгоомжтой тоос соруулаарай. Хэрэв та
хөргөгчөө урт хугацаанд ашиглахгүй бол гэсгээгээд, дотрыг
нь угааж хатаан хаалгыг нь онгорхой орхиорой. Энэ нь эвгүй
үнэр, хөгц үүсэхээс сэргийлнэ.
Компрессор асах үед гарах дуу чимээ нь тухайн төхөөрөмжийн
цахилгаан эд анги ажиллах явцад гардаг ердийн дуу чимээ
юм.
Гэрэлтүүлгийн чийдэнг солих (баталгаат засвар биш).
Разеткаас залгуурын толгойг салгаж хөргөгчийг сүлжээнээс
салгана уу. Дотор гэрэлтүүлгийн чийдэн нь гэрэлтүүлгийн
бөмбөгөр бүрхүүлийн их биеийн арын хэсэгт байрладаг.
Зурагт үзүүлсэн шиг чийдэнг салгаж аваад адил (чадал 15
Вт-аас ихгүй) загвараар солино уу.
1
2

Содержание

Похожие устройства

Скачать